The Great Reset (Lock Down 2)

Nyambaatar Erdenejargal
21 min readNov 28, 2020

--

Улс төр судлаач, чөлөөт сэтгүүлч Paul Schreyer саяхан “Анхааруулсаар ирсэн хямралын он цагийн дараалал” гарчигтай, вирусээр дэлхийг хэрхэн өөрчилсөн тухай судалгаа хийжээ (Chronik einer angeкündigten Krise — Wie ein Virus die Welt verändern konnte). Үүнд “Event 201” нэртэй байгууллагын түүхийг өгүүлсэн бөгөөд энэ байгууллагын сүүлийн үеийн сургуулилтууд дэлхийн бодлогыг зангидаж ирсэн уламжлалыг хэрхэн эвдэж эхэлснийг илтгэх гэх мэт сонирхолтой сэдвүүдийг хөнджээ.

Өмнөх нийтлэлд Event 201 -ийг сургуулилт хийх зорилгоор байгуулсан болохыг цухас дурдсан. Энэ нь биологийн зэвсгээр дайн хийх үед авах арга хэмжээ, нэн ялангуяа дэлхийн түвшинд нэг газраас координат хийх, олон улсууд үүнд өөрийн авах арга хэмжээг хэрхэн уялдуулах зэргийг тодруулах, хамтын стратеги боловсруулах хэрэгцээ, зорилгыг илтгэнэ. Дэлхийн тэргүүлэх улс орны удирдагчид ба хөрөнгөтнүүд хүний “эрүүл мэндийн төлөө” нэг дээвэр дор нэгдэхийг “medical-industrial-complex” гэж нэрлэвэл зохимжтой, үүний хуульчилсан загварууд нь ДЭМБ, Gavi, SEPI, COVAX нэгдлүүд болохыг мөн адил хөндсөн. Эдгээр аварга нэгдлүүд нь геостратегитэй холбон хөндөж болох бүх сэдвийг өөртөө нэгтгэсэн судалгааны том уурхайн үүд ажээ.

Энэ нийтлэлээр Корона биш гэхэд ер нь вирусыг эсэргүүцэх дархлааг хүнд бий болгох судалгааг эртнээс эхэлсэн, удахгүй “Epidemie” цаашлаад “Pandemie” -ийн аюул дэгдэхэд өдийг хүртэл хөгжүүлсэн технологи бодитоор хэрэгжинэ гэсэн хүлээлт (“технологичийн мөрөөдөл”), “Biosecurity” лоозонтой биологийн зэвсгийн аюулаас хамгаалах олон улсын хамтын хөтөлбөрийг хөгжүүлэх нэрээр геостратегийн нүүдэлд технологичийн мөрөөдлийг ашиглах санаархал (“улс төрчийн мөрөөдөл”),технологийг дагаж бизнес хийх, үйлдвэрлэлдээ импульс нэмэх эрмэлзэл (“үйлдвэрлэгчийн мөрөөдөл”), үйлдвэрлэгчийн компани буюу бүтээгдэхүүний үнэн дээр мөрийцөж баяжих мөрөөдөл (“Санхүүгийн зах зээлд мөрийцөгчийн хүсэл”) гэсэн үндсэн эрх ашгийг тал талаас нийлүүлэн зангидаж нударга болгоод дэлхийн иргэдийг дэлсэн унагаж байгааг хэлэх зорилготой. Бизнесийн нарийн ухаанаар жолоодсон, “хөгжлийн дараагийн алхам” гэсэн баглаатай, гэхдээ жинхэнэ мөн чанар нь дэлхийн цөөн тооны Ультра хөрөнгөтөн этгээдүүд ба тэднээс Бусад нь гэсэн 2 талд хуваагдсан талуудын хоорондын дайн гэсэн “эсэргүү” сэдвийг ийнхүү хөндөж байгаа юм. Эсэргүү гэдэг үгийн тодорхойлолтыг өмнөх нийтлэлээс уншсан бол зохиогчийг буруушаахгүй, харин гэрэл асаах гэж ядаж байгаа “Бусдын” нэг гэж хүлээн авна гэдэгт итгэж байна. Уншаад сэдвийн хүрээнд үзэл бодлын соёлтой маргаан өрнүүлбэл талархан хүлээж авах нь мэдээж билээ. Энэ сэдвийг хөндөх болсон шалтгаан нь Та бид, хөрөнгөтэй хөрөнгөгүй, улс төрч бизнесмен нь хамаагүй Монгол улсын иргэд бид өнөөдөр өрнөж буй үйл явдлыг том зургаар нь харахгүй бол эдийн засгийн бүрэлдэж ядан байгаа хөрсөө хуулж хаях, боловсролын эгнээнд завсардал үүсгэх, үр дагавар хор нөлөө нь мэдэгдэхгүй вакцины туршилтад үр хүүхдийн хамт хамрагдан эрүүл мэндээрээ хохирох, Дэлхийн эдийн засгийн элитүүдийн айгаад байгаа аюулыг ашиглаж түүхэнд ганц тохиох алтан боломжийг олж харан зөв арга хэмжээ авахгүй яав даа гэсэн харамслаа илэрхийлэх гэснийх. Сэдвээр давхар хөндөж буй улс төр, эдийн засгийн нарийн ойлголтуудыг төвөгшөөхгүй уншсан уншигч Таны мэдлэгт зориулав.

Сэдвийг “Event 201” сургуулилт, Давост болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Мюнхен хотоор тодотгосон Дэлхийн аюулгүй байдлын конференц зэрэг байгууллагад цар тахал гэх сэдэв хэрхэн яригдаж эхэлснийг эхлээд тодруулав. Үүнийг залгуулаад геостратеги ба дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг эргэцүүлснээ хуваалцах бөгөөд энэ явцад сэдвээс бага багаар хазайх байдлаар улс төр, философийн өнцгөөс тодруулга хийх болно. Үе үе зохиогчийн хувийн бодол, ялангуяа Герман улстай холбоотой эргэцүүлэл орсон нь Монголд дам дамаа хэлэлцэх сэдвийг хөндөх, үүнд импульс өгөх зорилготой. Өгүүллийн төгсгөлд голлож барьсан эрдэмтдийн бүтээлийг бусад эх сурвалжийн хамт заасан нь дэлгэрүүлэн уншихыг сануулсан хэрэг билээ.

Event 201: Түүх

Энэ хөтөлбөр анх үндэсний хэмжээнд америкт эхлэсэн түүхтэй. Хүйтэн дайн дууссанаар америкийн “military-industrial-complex” -ийн хийдэг гол бизнесийн нэг болох зэр зэвсгийн үйлдвэрлэл гацах аюулд орсон нь тэдний дайсан “гэнэт” үгүй болсных юм. Улс орны төсвийг батлахад Батлан хамгаалахын салбарт их хэмжээний мөнгө төсөвлөдөг нь үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжсээр ирсэн учраас яаралтай дайсан олж “авахгүй” бол зарим энх тайван ярьсан улс төрчдийн нөлөөгөөр, иргэдийн шаардлагаар стратегийн үйлдвэрлэл нь дампуурахад хүрэх аюул нүүрлэж, энэ нь эцэстээ террористуудыг дайснаараа сонгоход хүрчээ. Дайснаа сонгох гэж бичих болсон нь Афганистан дахь Оросуудтай талцуулахаар эртний бин Ладен тэргүүтэй бүлэглэлийг америкчууд өөрсдөө бий болгосон, тэднийг Сербид ашиглаж байсан тухай баримтууд, Саддам Хуссейнийг гаргаж иртэл яваандаа зөрөх болсон нь террористуудын эх орон гэж чичлээд Ирак руу түрэмгийлэх шалтгааны нэг болсон, хийсэн ажил нь үргэлж хар мөртэй байдаг нь өнөөгийн Исламын улсын үүсэл болсон гэх мэт толгой эргэм үйл явдлуудыг эргэн санасных юм.

Америкийн ерөнхийлөгчийн сонгууль бүрт зэвсэг үйлдвэрлэгчдийн (“National Rifle Association”) зүгээс 30 сая USD хандивладаг нь сонгуулийн дараа зэвсэг үйлдвэрлэл, борлуулалтыг дотоодод болон гадаадад дэмжих авлагаа нэхэх шалтгаан болдогийг тааж цөхөх юмгүй. Иран, Гуатемала, Египет, Куба, Вьетнам, Никарагуа, Серби, Афганистан, Ирак, Ливи, Украйнь, Еэмень, Сири зэрэг улсуудад АНУ-ын Эзэнт гүрний хийсэн дайны “ачаар” зэр зэвсэг, техникийн борлуулалт өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд цэргийн зардлын төсвийн дүнг Оросын ерөнхийлөгч Путин нэгэн хэвлэлийн хурлын үеэр өөрийнхөө төсөвтэй харьцуулан мушилзаж суусан юм. Дэлхийн 70 оронд 800 орчим цэргийн баазтай (2018 оны байдлаар: Noam Chomsky, Kampf oder Untergang 43; Пентагоны өөрийнх нь мэдээллээр дотооддоо 4000, гадаадад 500: Daniele Ganser, Imperium USA 35) Эзэнт гүрний Батлан хамгаалах яамны 2020 оны төсөв 738 тэрбум USD хүрч байсан нь түүхэн рекорд билээ (Daniele Ganser, Imperium USA 31).

Терроризмын аюул “нүүрлэсэн” тул тэдэнтэй зөвхөн галт зэвсгээр тэмцэхээс гадна биологийн зэвсэг хэрэглэх аюулаас хамгаалах шаардлагтай гэсэн уриаг 2001 оноос эхлэн олон улсад түгээх болсноор өнөөгийн Event 201 сургуулилт олон улсын чанартай болжээ. “Террористуудын үйлдсэн” гэх 2001 оны 9-р сарын 11-ний гэмт хэрэг хүмүүсийн хамтын ой санамжид гүн шарх үлдээсэн тул үүнийг нь хөндөх замаар суртал ухуулга хийсээр америк иргэдийг дөнгөнд оруулж авчээ. Террористуудын халдлага гэж ерөнхий ярьдаг боловч албан ёсны тайлбарт эргэлзэн сууж нягталвал, Алиса гайхамшгийн оронд гэдэг үлгэрт гардаг шиг хачин жигтэй зүйлээр дүүрсэн доод ертөнц рүү орох болно. Ногоон нүүртэй албин харах бол юу ч биш. Хос цамхаг нурсан гэдэг ч 3 цамхаг нурсан, 3 дахь нь болох WTC7 тэсэлгээний улмаас нурсан шалтгааныг янз бүрээр тайлбарлах оролдлого хийдэг, түүнчлэн “Antrax” гэх бактерийн хор ашиглах замаар терроризмын аюулыг нийгмийн сэтгэл зүйд суулгах гэсэн оролдлого эцэстээ америкчууд “хулгайгаа ярьж байна уу даа” гэх хардлага төрүүлэх болсон гэх мэтээр урсгах жишээ цөөнгүй. Агаарын довтолгооноос хамгаалах систем нь “гацсанаар” “Pentagon”-д онгоцоор халдсан гэх мэт тайлбарууд энгийн хүмүүсийг хуурах зориулалттай, мэргэжлийн хүмүүс бол үүнд нь жуумалзаж хүлээж авдаг гэдгийг сануулах юун.

Дэлхийн улс орнуудын дипломат харилцаанд баримталдаг нэгэн бичигдээгүй хууль нь “албан ёсны тайлбарыг хүндэтгэх”, үүнд нь эргэлзэж байгаагаа илэрхийлж уг улс орны нэр хүндэд сэв суулгахгүй байх, Трансатлантын сүлжээ (Hermann Ploppa, Die Macher hinter den Kulissen 80) гэх мэт хамтын зорилготой бол хувийн орон зайд нь засгийн газрын тэргүүний “гар утсыг нь сонсох” мэтээр халдсан ч нүдээ аних зүйл байдаг тул “америк террористуудын” аюулаас европын улс төрчид эцэстээ эмээх болж “Human Security” гэх өөрийн хөтөлбөрөөр үлгэрлэн энэ сэдвийг улс төрчжүүлэх болжээ (https://securityconference.org/themen/human-security/). Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага нь 1963 оны намар байгуулагдсан “Мюнхений аюулгүй байдлын конференц (Münchner Sicherheitskonferenz)” бөгөөд Германчууд дэлхийн геостратегийн гадна үлдэхгүй зорилгоор анх үүсгэн байгуулж байсан түүхтэй. Оролцогчид нь зөвхөн засгийн буюу төрийн тэргүүнээр хязгаарлагдахгүй. Дэлхийд глобаль хэмжээний бизнес босгож ирсэн Билл Гейтс, Mark Zuckerberg нарын хүмүүсийг урин оролцуулна. Энэ нь үр ашгаа өгсөн нь “хүн төрөлхтөнд” учирч болох цар тахал мэт аюулыг хэрхэн төсөөлж байгаа, үүнээс зайлсхийх боломж буюу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг цогцоор нь шийдэх технологийг бий болгосон зэргийг Билл Гейтс 2017 оны 2-р сарын 18-нд илтгэсэн хэрэг байв. Судлаач Schreyer -ийн бодлоор Билл Гейтс нь техникчийн “үнэнхүү туннель харцтай (extremer Tunnelblick)” хүн тул түүнийг мангас мэтээр буруутгах нь учир дутагдалтай ажээ. Гэхдээ хуулийн ойлголт буюу гэм буруугийн зарчмаар хандвал мань тэрбумтан үгүй ядаж “өөрийн үйлдлийн нийгмийн аюул, хор уршгийг урьдчилан мэдэх бүрэн боломжтой байсан, хүсээгүй боловч үүнд зориуд хүргэсэн учраас” түүнийг “арай ч ийм аймшигтай хүн биш байлгүй дээ" гэж бодох гэнэн “kognitive Dissonanz”-даа дарлуулах уу? Билл Гейтсийн илтгэлийн эхийг бусад илтгэгч нарын, жишээлбэл, америкийн гадаад бодлогыг зангидалцаж ирсэн “Conservativ Hardliner” хочтой John McCain -ийн хиншүү ханхлам үгтэй хамтатган уншваас тухайн үед хуралд оролцогчдын сэтгэл зүйг төсөөлөх боломжтой гэдгийг сануулан орхиё (https://securityconference.org/msc-2017/reden/). Билл Гейтсийн илтгэлийн цөөн хэдэн мөртийг энд хэсэгчлэн хөрвүүлэв:

“Хэрвээ гентехник ашиглаж амьсгалын замаар тархдаг вирусын синтетик хувилбар, эсвэл маш амархан халддаг, үхэлд хүргэдэг томууны үүсгэврийг гаргаж авах бол үүнийг алан хядагчид компьюьерийн дэлгэцээ харж байгаад хийдэг үе ирнэ. … Байгалийн жамаар, террористын үйлдлийн аль нь ч байсан хамаагүй, агаараар маш хурдтай дамждаг вирус ганцхан жилийн дотор 30 сая хүний аминд хүрэх тухай эпидемилогичид ярьж байна. ... Та бид эпидемийн ийм аюулд дайнд орох гэж буй цэргүүдийн адил бэлтгэх шаардлагатай. Энэ нь маневер хийх (»germ games«), онц байдлын үеийн сургуулилт авахыг хэлж байгаа хэрэг бөгөөд үүний ачаар хүмүүс сандралд орохоороо ямар үйлдэл үзүүлдэг, авто зам бөглөрөх үед ямар арга хэмжээ авах, холбооны системийг хэрхэн ашиглавал зохихыг бид ухаарч авах юм.”

“Амь амиа бодоорой” (Alan Greenspan: Markets could still go up, but »at the end of that run, run for cover«)

Дэлхийн хэмжээний асуудлыг хэлэлцэхэд төр засгийн тэргүүнүүдийн санаачилга шийдвэрийг хүлээлгүй, харин санаачилгыг гартаа авах болсныг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт илтгэдэг. Энэ байгууллага хувийн байгууллага бөгөөд оролцогчид нь дэлхийн эдийн засгийн элитүүд гэнэ. Шилдэг 1000 бизнесменүүдийн цуглахын ач холбогдол нь тэдний цөөнхи буюу 100 нь, магадгүй 10 нь шийдвэрээ “хэлэлцүүлэх” ач холбогдолтой ба улс төрчдийг давхар урьдаг нь улс үндэстний хэмжээнд “учрах бэрхшээлийг” арилгах явдал юм. Корона вирусын цар тахлын хувьд улс орны “хариуцсан” ажил нь Онцгой байдал зарлах, Үндсэн хуулиар олгосон эрхийг хязгаарлах, “үймээн самуунаас сэргийлэх”, эрүүл мэнд гэх “нийтийн эрх ашигт зориулсан” вакцинд хүчээр хамруулах хууль батлах явдлыг багтаах зэргээр төсөөлж болно. Мэдээж иймэрхүү нарийн, “удирдагч нарын” эрх хэмжээний асуудал руу бизнесменүүд орж “жижигрэхгүй” зөвхөн санаа өгөх маягаар дурсаад өнгөрнө. Тэд өөрсдийн том тайзан дээр том асуудлыг л хөндөнө. Жишээлбэл, ер нь “Lock Down” буюу тэг зогсолт хийх үү, үгүй юу? Миний бодохоор, хамгийн эрх мэдэлтэй бизнесменүүд буюу тэдний ард байдаг “Complex” болох элитүүд энэ шийдвэрийг хэлэлцүүлэх хэлбэрээр танилцуулсан байх учиртай. Учиртай гэдэг нь, Санхүүгийн зах зээл буюу “казино” төвтэй эдийн засагтай гэгдэх, Эзэнт гүрний арилжааны зах зээлд бонд буюу үнэт цаасыг хамаагүй нийлүүлэх буюу дамлан худалдсанаас болж дүүртэл нь чихсэн гүзээний амыг гараасаа гулгуулан алдах мэт аюул нүүрлэж эцэстээ тэг зогсолт хийжээ (бодит эдийн засагт!). Энэ үед цар тахал гэж шуугиулсан нь иргэдийг Ковид19-өөр айлгавал айдсаар нь дамжуулаад эдийн засаг нь хямарсан гэж итгүүлэхэд хялбар болно гэж бодсоных уу? Эсвэл угаасаа болдог юм болдогоороо боллоо, гэхдээ сайн мэдээ нь ийм гоё вакцин гарсан, үүгээр зарим чанаргүй хүмүүсээ цөөлөөд бүхнийг шинээр эхлэе гэж байгаа юм уу? Эсвэл угаасаа сүйрэх нь тодорхой болсон, тиймээс аль болох их мөнгө хийж аваад тэгээд зүйл дуусая буюу дээрэмдэж олсон мөнгөө хууль ёсны болгох алхам руу оръё (“Central Bank Digital Currency”) гэж шийдсэнийх үү? Ямар ч байсан эдийн засгийн хямрал болоод дундаж давхарга доош гулгаж пирамидын доор зогсох модоо барьсан борчуулын эгнээг нэмэх бүрт оргилд нь тухласан хэсэг нөхдүүд хагартлаа баяждаг түүх давтагдсаар.

Казиночдын зарим нь аль дээрээс хол очиж зогсоод “наад гүзээ чинь одоо эвгүйтлээ шүү” гэж хашгирч байсны нэг нь Warren Buffett юм. Тэрээр 2005 онд санхүүгийн 2догч зах зээл дээр борлуулж буй санхүүгийн бүтээгдэхүүнийг (“Derivate”) бүхэлд нь “эдийн засгийг орвонгоор нь эргүүлэх зэвсэг (finanzielle Massenvernichtungswaffen)” гэж хэлж байв. Түүнээс хойш Эзэнт гүрний “Төв банк (FED)” бодлогын хүүг өчүүхэн өсгөх, эсвэл бүр багасгаж 100, 100 тэрбумаар USD “хэвлэж” (“quantitativ Easing”) нөгөө муу гүзээ рүүгээ чихэх зэргээр тэс хөндлөн зүйл хийснийг нь харахаар “эд нар зайлуул юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүс” мэтийн библийн үг хүртэл санаанд орох болсон… Гүзээний овойсон хэсгийг нь “зөөлөн илбээд” чихээд байх нь эрүүл ухаан мөн үү? Миний бодлоор бодит эдийн засагт хөдөлмөр эрхэлдэг эдийн засгийн хар ухаантай ямар ч хүн ийм шийдвэр арай ч гаргахгүй байх. Гэтэл Их Сургуулийн онолтой Alan Greenspan, Ben Bernanke нарын нөхдүүд болоод залгамж халаа нь “Modern Monetary Theory” гэж бувтнаад л цаашаа харж тонголзоод байсан нь нөгөө муу гүзээтэйгээ ноцолдож байгаа хэрэг ажээ... Түүхээс яагаад суралцдаггүй юм бол? Үл хөдлөх хөрөнгийн зээлийг багцалж гаргасан бондны арилжаа гүзээг хагалж шүүрэхэд нь нөхөөс тавьж байсан 2008 оны (“Lehman Brothers”) үйл явдал саяхных. Өмнө нь 2000 онд нэг иймэрхүү нөхөөс тавьж байсан гэнэлээ. Ер нь оройтлоо гэхэд 2018 оны Зул сарын баярын үеэр “за энэ янзаараа бол бүтэхгүй боллоо” гэдэг шийд гарсан гэж мэргэжлийн хүмүүс ярьсан. Германы арилжааны банкуудын нэг “Deutsche Bank”-ний ахлах эдийн засагч David Folkerts-Landau 2017 оны 12-р сард хүн төрөлхтний түүхэнд урьд хожид үзэж хараагүйгээр нимгэрсэн энэ аймшигтай аварга том гүзээг хямралд орохгүйгээр янзалж болох болов уу гэж гайхширч байв… Ингээд бодохоор хамгийн утгагүй онолуудын нэг нь орчин үеийн “төрийн” эдийн засгийн онол ажээ. Яагаад гэвэл эдийн засаг хүний төлөө байх ёстой болохоос, хүн нь эдийн засгийн төлөө зүтгээд доош унаж байдаг борчууд байх учиргүйг онолчид ойлгохгүй байна шүү дээ! Саяхныг хүртэл би вээр хувьдаа ингэж хачирхдаг байсан ч одоо арай өөрөөр бодох боллоо: “Ер нь энэ эдийн засгийн систем явцгүй болсон гэдгийг бүтээгч нь өөрөө мэдэх бөгөөд нэг л өдөр өөр системээр солихоор зогсолт хийнэ, үүний тулд хувьсгал хийж байгаагаа аль болох нууцаар хийх юм байна.”

Тэг зогсолт буюу Lock Down хийгээд аж үйлдвэрийн 4-р хувьсгал руу орно гэдгийг нисч байгаа онгоцоо засахаар газардаж буйтай зүйрлүүлэх нь санаанд ойрхон бууж мэдэх юм. Хуучин онгоцны экономикс танхимд хамгийн хойно ариун цэврийн өрөөний хажууд суух суудлаа орхиж урагш ахисаар яваа дундаж зорчигч бизнес тасалгаа руу орох мөрөөдөлтэй. Бизнес тасалгаанд сууж яваа зорчигчид нь онгоцны нисэх чиг, хөөрч буухыг заах элитүүд бөгөөд экономикс танхимд хүмүүс шинээр төрж олширсоор агааргүй болохоос гадна онгоцны жин нэмэгдсээр мотор нь дийлэхээ больсон тул ослын буулт хийж янзлахаар болжээ. Элитүүдийн удирдах арга барил, нислэг, ер нь бүх үйлдэл нь зөвхөн өөрийнхөө эрх ашгийг л бодсон “нотой” зүйл тул үнэнээ хэлж болохгүй. Онгоцоо буулгачихсан янзалж өгч байгаа бөгөөд он гараад хөөрхий зорчигчдыг эргээд суулгахдаа санаандгүй байдлаар танах санаатай (Rockefeller сангийн 2010 оны “lock step” төлөвлөгөө), ардчилал гэж юу байдгийг жинхэнэ харуулсан зүйл болох мөнгөн тэмдэгтийг нь устгах (Bitcoin), цаашлаад ер нь нүднээс далд юу хийдгийг нь чагнах, харах зорилгоор рентген аппарат суудалд нь суурилуулах, хөдөлгөөнийг нь хянах, яваандаа төрөлтийг нь хянах буюу товчхондоо массаар нь хянадаг болох шийдвэрийг бизнес тасалгааныхан гаргажээ. Зорчигч бүр вакцинд хамрагдсан гэсэн цахим паспорттой болно. Экономикс танхимд хамгийн урд суудаг Дональд Трамп, Ангела Меркель, Борис Жонсон, Эммануэль Макрон, Ёошихиде Суг(а), Ши Жинпин тэргүүтэй бүлгүүдийг энд тэнд цуглуулж ухуулсаар санаагаа ер нь ойлгуулчихсан. Үүнд онгоцны үйлчлэгч нар болох Билл Гейтс, Марк Цукерберг, Элон Маск жинтэй үүрэг гүйцэтгэсэн. Тохирсон ёсоор тахал гээд сэвтэл Дональд Трамп гөжүүдлээд суучихсан тул онгоцоороо нэг муулсны ачаар арай гэж төлөвлөгөөгөө нууж, Трампынхныг түр үлдээгээд бусад зорчигчдоо буулгаад эхлэв. Он гаргаад бүгд онгоцондоо эргэн сууна…

2019 оны 9-р сард буюу алдарт Корона мэндлэхээс хэдхэн сарын өмнө Wall Street -д “газар хөдөлсөнтэй” холбоотойгоор германы “Zeit” сонинд (01.10.2019) “Санхүүгийн систем дэх богино холбоо” гарчигтай гар салганам нэгэн өгүүлэл нийтлэгджээ. Богино холбоо гэдгээр цахилгаан холбооны дэд зангилаанд буруу холболт хийгдэж гал маналзан цахилгаан тасрахыг илэрхийлдэг...

Хямрал нүүрлэв. Банкууд мөнгөгүй болох аюултай боллоо. Төв банкныхан долларыг 100, 100 тэрбумаар нь мөнгөний зах зээлд нийлүүлж байгаа нь аймшгийг хаах л ганц зорилготой. Ийм үг сонсвол 11 жилийн өмнө тохиосон санхүүгийн хямралыг ярьж байна гэх биз ээ. Гэтэл өнгөрсөн 2 долоо хоногийн өмнө даваа гарагт яг ийм үйл явдал өрнөсөн нь дэлхийн санхүүгийн системийн нэг чухал хэсэг ноцтой доголдсон явдал байсан бөгөөд олон нийт үүнийг бараг анзаарсангүй. 9-р сарын 17-нд шилжих шөнө … -ийн хүү гэнэт дээшээ харвасан нь ердийн үед банкууд түр хугацааны зээл авахад боддог 2 хувийн хүү огцом 10 хувьд хүрснийх… Хамгийн сүүлд Төв банкныхан “Repo” хэлцлийн зах зээлд ийнхүү гараа дүрсэн нь 2008 онд хөрөнгө оруулалтын банк Lehman Brothers унасан үе юм. Тухайн үед уг банк хазайснаар Санхүүгийн системд нуралт үүсэх аюул нөмөрч харанга дэлдэх болсон нь дэлхийн эдийн засагт харвалт өгч улмаар амь тавихаас цочсоных байсан билээ… ”

Холбооны нөөцийн банк FED -ийн тайлангийн үзүүлэлтүүдтэй (“Bilanzzahlen”) танилцвал энэ үйл явдлаас хойш мөнгийг “хэвлэж тараах” нь утгаа алдсаныг анзаарах болно. Мөнгийг хэвлэж тараана гэдэг хар яриа нь улс буюу аж ахуйн нэгжийн амлалт болох бондыг репо хэлцлээр арилжааны банк, том санхүүгийн нэгдлүүд (Fonds), аварга компаниуд наймаалцдаг газарт төв банк орж ирэн өөрийн хэвлэсэн (буюу орчин үед товчлуур дарж бий болгосон) мөнгөөрөө бондыг худалдаж авах буюу барьцаалж зээл олгохыг хэлсэн хэрэг билээ. Ингэхгүй бол болдоггүй шалтгаан нь байдал эвгүйтсэн үед банкууд, санхүүгийн нэгдлүүд бие биедээ итгэхээ байчихдаг, арилжаа зогсдогт оршино. Төв банк оролцохоор асуудал хөнгөрдөг боловч энэ нь “нөгөө гүзээндээ” үнэт цаасны утгагүй наймаагаа үргэлжлүүлэн чихэх сонирхлыг нь өдөөдөг, зоригжуулдаг болсон нь эрсдэлтэй бондуудаасаа хялбархан салдагтай холбоотой (FED -ийн диаграм: https://www.federalreserve.gov/monetarypolicy/bst_recenttrends.htm).

Корона вирусын талаар баруунд шуугихаас дөнгөж өмнөхөн (16.01.2020) германы эдийн засагч Norbert Häring үүнхүү бичиж байжээ:

FED (репо хэлцэлд) оролцох болсон шалтгаанаа нэг удаагийн эндүүрэл гэж тайлбарласан нь итгэл төрүүлэхгүй байна… Банкууд өөр хоорондоо итгэхгүй байгаа гэж үзэж хэрхэвч болохгүй гэх юм. (Гэтэл) энэхүү эндүүрэл гэдэг зүйл нь том (ёзоортой араа мэт) асуудал болж таарсан нь 4 сарын дараа ч эрсдлийн зээлийг … их хэмжээгээр олгосоор байгаагаас харагдаж байгаа бөгөөд энэ байдал хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хэнд энэхүү зээлийг олгож байгааг нууцалсан нь ямар зээлдэгч дампуурахыг хаацайлсан хэрэг… Магадгүй төв банкны үйл ажиллагаанаас болж санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг огцом идэвхжүүлэх болсоныг (“Boom”) жаргахынхаа өмнө бадамлаж буй зултай зүйрлүүлж болох юм (https://norberthaering.de/geldsystem/fed-mega-gewinne/)”.

2019 оны 9-р сараас 2020 оны 10-р сар хүртэл хугацаанд 9 их наяд гаран USD -ийг FED ийнхүү хэвлэж тараажээ (Ernst Wolff, Agenda 2021 — Ein neues Geldsystem). 2008 оны 11-р сараас 2014 оны 10-р сар хүртэл 6 жилийн хугацаанд 800 тэрбум USD -г 4,5 их наяд болтол нь хэвлэж байсан явдлыг Уншигч маань харьцуулж нэг бодно биз ээ (Max Otte, Finanz Crash, 144)! Орчин үеийн мөнгөний онолоор (“Modern Monetary Theorie”) гадаад улсад өөрийн мөнгөн тэмдэгтээр өр тавьж чаддаг улс нь өрөө дарахын тулд мөнгийг хэвлээд байж болох бөгөөд Төв банк нь хүүгийн хэмжээг ДНБ-ий өсөлтийн хувиас бага барьж байхад л хангалттай гэнэ. Ингэвэл инфляцийн өсөлтийг мөнгөний бодлогоор бус төрийн оролцоогоор (татвар, төрөөс хийх бүтээн байгуулалт, улс нь бонд гаргаж зээл тавих) залуурддаг байна (Michael E. Porter, Nationale Wettbewerbsvorteile; Erfolgreich konkurrieren auf dem Weltmarkt, 1991; Max Otte, Finanz Crash, 146-аас дам эшлэв).

Энэ байдлаар АНУ нь 2020 оны 6-р сард буюу 30-хан хоногийн дотор 200 жилийн түүхэнд байгаагүй хэмжээгээр өр тавьжээ. Өр тавих хэмээсэн нь FED хэвлэсэн мөнгөөрөө Эзэнт гүрнийхээ амласан хүү нэмж өгөх нөхцөлтэй зээл буюу бондыг худалдаж авдагийг хэлсэн хэрэг. Өөр нэгэн рекорд бол өнөөдөр дэлхийд эргэж буй нийт долларын 22 хувийг 2020 оны 1-р сараас хойш хэвлэсэн явдал болно (Ernst Wolff, Agenda 2021 — Ein neues Geldsystem). Уншигч Та бод доо! Эзэнт гүрний банк энэ их мөнгийг хэвлэхээр “Бухын” зах дээр хүсээд байгаа инфляци бий болох боловч эдийн засгийн системийн хувьд юу болох вэ? Эзэнт гүрнээс долларын авлагатай ирээдүйн Эзэнт гүрэн гэж өөрийгөө хардаг Хятад улс юу боддог бол? Бодит эдийн засагт Танаас машин авах мөнгө зээлээд ханш нь талх авах хэмжээнд очихоор эргүүлж өгнө гэвэл ямар сонсогдох вэ? Олон улсад манай улсын Иргэний хуулийн 218-р зүйл шиг авсан зээлийг тухайн үеийн ханшаар нь бодож эргүүлж төлөх хэм хэмжээ Эзэнт гүрэнд үйлчилдэг эсэхийг эрдэмтдээс асуусан нь дээр байх! Миний бодохоор эзэн хаан дээрээ очоод зөрүүдлээд сууснаар юу ч бүтэхгүй болов уу. Хүчээр хамаг юмыг нь онгичдоггүй л юм бол. Ер нь үүний тулд л Эзэнт гүрэн болохыг бүгд мөрөөдөж ирсэн байлгүй? АНУ бол олон улсын түвшинд худалчаараа зартай этгээд болохоо 1990 оны 2-р сарын 9-нд Горбачевт өгсөн амлалтаа хээв нэг мартан харуулж байсан юм шүү. Эзэнт гүрэнд өглөгтэй улсуудад бол магадгүй гайхамшигтай боломж боловч хаан хүн бол зодоод авдаг тул яалтай билээ!

FED -ийн хийсэн ажлыг буюу USD-ын үерийн хэмжээг багцаалдахад дөхөм болгож германы эдийн засагч, брокер Dirk Müller-ийн “Бүх цаг үеийн хамгийн эвгүй эдийн засгийн хямралын ангал дээр дэлхий ирсэн нь” тодруулга бүхий “Хүчитний нүргээн (Machtbeben)” номонд бичсэн харьцуулалтаас аш татсан нь:

… Та дэлхийн нийт төмрийн үйлдвэрлэлийг 800 тэрбум ам доллароор худалдан авч дөнгөнө.

Та германы хөрөнгийн биржэд хувьцаа нь арилжаалагддаг бүх компанийг 1,2 их наяд ам доллароор худалдан авч дийлнэ. Үүгээр Та SAP буюу програм хангамжийн үйлдвэрлэгч концернээс эхлээд BASF нэртэй дэлхийн хамгийн том химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч концерн, цаашлаад Фолксваген автомашин үйлдвэрлэгчийн 100 хувийг эзэмших болно.

Та америкийн хөрөнгийн биржийн Dow Jones индекст бүртгэлтэй бүх компанийг Apple, Microsoft, McDonalds концернуудын хамтаар 5 их наяд ам доллараар худалдаж авч болно.

Дэлхий даяар арилжаалагдаж байгаа, эдийн засгийн өргөөг барьж байдаг рам болох бондын арилжааны зах зээлд 150 гаруй их наяд ам доллар эргэлдэж байна…

… Ийм учраас би (Dirk Müller) дэлхийн бондны зах зээлийг бүхэлд нь »хямралын их эцэг (Mutter aller Blasen)« гэж нэрлэх болсон билээ…

Уншигч Та бид Мюнхений аюулгүй байдлын конференцэд 2017 оны 2-р сарын 18-нд тэрбумтан Билл Гейтс “цар тахал байгалийнхаа жамаар эсвэл технологийн террорист “супер мэргэжилтнүүдийн” үйлийн үрээр компьютерийнхээ дэлгэцний ард бүтээсэн тахалд өртөж олноороо сүйрэх” эрсдэлд автсан, Дэлхийн эдийн засгийн элитүүдийн чуулга уулзалтад “жинхэнэ” элитүүд буюу цөөнхийг “тэг зогсолт” хийх шийдвэрийг хэлэлцүүлсэн гэх мэт таамгийг мөшгөсөөр энд ирж байна. Энэ таамгийг эдийн засгийн агуулгаар нь углуургадах гэж хичээсний эцэст “Clade X” нэртэй Event201-ийн өмнөх дүрийг тодруулах гэж байгаа нь иргэдийг дэлсэж унагах нударгыг хэрхэн зангидсаныг илчлэх зорилготой.

Террористуудтай галт зэвсгээр тэмцэх компанит ажил өрнөснөөр (2001) биологийн зэвсгийн хамгаалалт хийх (“Biosecurity”) тухай лоозон нэг хэсэг мартагдсан ч америкийн ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон 2017 оноос эхлээд тахалтай тэмцэх, биологийн зэвсгээс хамгаалах хөтөлбөр эргэн идэвхижсэн тухай Schreyer бичжээ (Paul Schreyer, Was steckt hinter der Corona-Politik?). “Хахуульд идэгдсэн улс төрчдийн үүрийг бусниулах (“korruptes politisches Establishment”: Max Otte, Welt Systemcrash, 242) санаагаа ил тод илэрхийлсэн Трамп улс төр эдийн засгийн далд хүчийг үл тоосон бөгөөд Буш, Обама зэрэг удирдагчдын мөрлөж ирсэн гадаад бодлогын буулганд орж зүтгэхгүй гэдгээ Ойрхи ба Дундад дорнодод дайн хийхээс цааргалж харуулсан хүн юм.

Гэхдээ гагцхүү дайны үйлдвэрлэл зогсох учраас америкийн “хахуульд идэгдсэн Establishment” Трампын хооронд асуудал хурцдах болсон гэж дүгнэх нь хэт өнгөц дүгнэлт болохыг сая дэлгэрэнгүй хүүрнэсэн эдийн засгийн “аюул” илтгэнэ. Энэхүү Establishment гэсэн үг юу болох талаар эргэцүүлэхийг хүсвэл Цагаан Ордонд 28 жил ажилласан Mike Lofgren -ийн »Deep State« гэдэг тодорхойлолттой танилцахад гэмгүй (Mike Lofgren, The Deep State: The Fall of the Constitution and a Rise of a Shadow Government). Мөсөн уулын ил харагдах орой нь албан ёсны засгийн газар байдаг, харин усан доорхи далд хэсэг нь доошлох тусмаа томорч байдаг ил харагддаггүйгээс тодорхойлоход хүнд Сүүдэр мэт засгийн газар бөгөөд үүнийг олон зангилаатай, тайлах аргагүйгээр өөр хооронд нь сүлжсэн (“hybride Vereinigung”), аж үйлдвэрлэл, санхүү эдийн засаг ба засгийн газрын хамгийн хүчирхэг элементүүд бүрдүүлдэг байна (Mike Lofgren, Essay: Anatomy of the Deep State). Төр засгийн удирдлагаас ангид байж нийгмийг шууд залах чадалтай тэдний хүчийг магадгүй сансар судлалд таамгийн төвшинд судладаг “бараан инергитэй (Dunkle Energie)”, харин өөрсдийг нь “бараан материтай (Dunkle Materie)” зүйрлэвэл санаанд ойр буух билээ. Нүдэнд үзэгдэх ердийн матери нь нийт массын 2–5 хувийг гагцхүү эзэлдэг нь огторгуйг хавтгай буюу Евклидийн хэлбэрээр тэлэх тайлбар болж чаддаггүй, иймд бараан матери (23 хувь) ба бараан инергийн (72 хувь) судалгаанд Астрономичид анхаарал хандуулах болсон юм.

Ийм аюултай “Deep State” бий болж байааг аль 1961 оны 1-р сарын 17-нд америкийн Ерөнхийлөгч Dwight D. Eisenhower ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгөхдөө хэлж байсан (“Farewell Address”) ба түүний зөгнөсөн мэргэн үгийг сануулахад илүүдэх юун:

… Засгийн газрын яам тамгын газарт асуусан асуугаагүй аль ч үед зоргоороо оролцох болсон цэргийнхний ба үйлдвэрлэлийнхний сүлжээний (military-industrial complex) нөхдүүдийн нөлөөнд бид автдаггүй байх ёстой. Гамшиг удах энэхүү эрх мэдлийн тэлэх эрч хүч нь одоо ч, ирээдүйд ч хадгалагдаж үлдэх болно.

Гагцхүү сонор сэрэмжтэй ухаалаг иргэд маань тайван замаар, энхийн зорилгоор аж үйлдвэр цэргийн хамгаалалтын хүчирхэг механизмыг зөв үйл хэрэгт нэгдэн ажиллахыг албадаж дөнгөх бөгөөд үүний ачаар аюулгүй амьдрал ба эрх чөлөө зэрэгцэн оршиж, цэцэглэн хөгжих учиртай…” (Peter Norten, The US. Constitution and Other Key American Writings, 334).

“Clade X” Сургуулилт, 2018.05.15

Clade X нэртэй сургуулилтыг “John Hopkins Bloomberg сургуулийн дэргэдэх ашгийн бус бөгөөд засгийн газрын бус байгууллага болох Эрүүл Мэндийг Хамгаалах Төвөөс (John Hopkins Health Security)” санаачилж, америкийн өндөр албан тушаалтнуудын хүрээнд 2018 оны 5-р сарын 15-нд Вашингтон хотноо хийжээ. Сургуулилтыг заасан зохиолд бичсэнээр бол дэлхийн хүн амыг цөөлж, хүмүүсийн хандлагыг сууриар нь өөрчилж “Reset” хийх зорилготой террористуудын “ABD” (“A Brighter Down” — “Гэгээн өглөө”) бүлэглэл биологийн зэвсэг хэрэглэснээр “Clade-X”-Тахал дэгдэх ажээ. Сургуулилтад оролцогчид нь америкийн засгийн газар буюу парламентад алба хашдаг хүмүүс бөгөөд Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлийн хэд хэдэн хуралдааныг хийж “жүжиглэсэн” байна. Тахал анх гарсан, ид дэгдэж байгаа гэх мэтээр үйл явдлын өрнөлийг хэсэгчлэн үзүүлэн шийдэх асуудлуудыг дээд төвшинд хэрхэн авч хэлэлцэж байгаа, шаардлагатай вакцинийг хэдэн жил бус харин хэдхэн сарын хугацаанд үйлдвэрлэх дэмжлэгийг засгийн газар олгож шуурхай ажилласны ачаар дэлхий даяар 150 сая хүн амиа алдсан ажээ. Хэрвээ вакцин гараагүй байсан бол энэ тоо хадуурах байсан гэнэ. Онцлог зүйл гэвэл уг сургуулилтад Билл Гейтсийн дэмжлэгээр гаргаж авсан RNA-вакцин хүнийг гентехникийн хувьд өөрчилж байгаа явдал юм. Ялангуяа сургуулилтыг зохион явуулагчдын зүгээс засгийн газарт өгсөн зөвлөмжид ингэж бичжээ:

Синтетик биологт гарч буй хамгийн сүүлийн үеийн үр дүнгээс харахад … үр нөлөө сайтай эм, вакциныг богино хугацаанд гаргаж авах боломжтой. Үр нөлөө сайтай урьдчилан сэргийлэх арга замыг тэс өөр өнцгөөс харж хийж болох бөгөөд үүнийг өөрийгөө сайжруулан зохицох чадвартай mRNA -вакциний амжилт харуулаад байна … шаардлагатай үед үүнийг богино хугацаанд гаргаж авч болно … Олон газар зэрэг хийх замаар их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой …”

Энэ сургуулилтыг хийснээр олон нийтэд цар тахлын тухай санаа өгч, энэ тухай эргэцүүллийг шийдвэр гаргах төвшний хүмүүст хүргэж чадсан нь дам амжилт гэж зохион байгуулагчдын зүгээс дүгнэжээ. Вашингтон Пост сонин 3 удаагийн дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн, Америкийн Конгресс хэд хэдэн удаагийн хурал үүнтэй холбогдуулж хийсэн гэх мэт үйл явдал үүнийг батлана.

John Hopkins Эрүүл Мэндийг Хамгаалах Төв энэхүү арга хэмжээний дараа, Clade-X-Сургуулилтаас илүү том сургуулилт хийхээр бэлтгэж эхэлсэн нь Event-201 болно. Энэ удаа тэднийг дээд лигийн аварга хөрөнгө оруулагчид “сэв” хийтэл сугадан өргөсний нэг нь нөгөө л Билл & Мелинда Гейтсийн сан, харин нөгөөх нь Дэлхийн эдийн засгийн форум байв. Event 201 Сургуулилтыг 2019 оны 10-р сарын 18-нд хийснээс хойш 2-хон сарын дараа Корона вирусын цар тахал дэгдсэн…

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ), 2020 оны 1-р сар

Билл Гейтс 2017 оны 2-р сард Мюнхений аюулгүйн байдлын конференц дээр үг хэлж байсныг дээр бичсэн билээ. Тэрээр үүнээс нэг сарын өмнө Давос хотноо ДЭЗЧУ-д “биологийн зэвсэг хэрэглэхээс сэргийлж ямар арга хэмжээ авах нь зүйтэй болохыг хэлэлцүүлэх нь хоолойд тулсан асуудал боллоо” гэж хэлж байсан билээ. Ингэж хэлэх болсон шалтгаан нь Билл Гейтсийн сан, эм үйлдвэрлэл, засгийн газруудын хамтын дөнгөж байгуулсан CEPI -ийн (“Дэлхийд эпидеми гарахаас урьдчилан сэргийлэх ажилд инноваци авчрах эвсэл”) үйл ажиллагааг даруй эхлүүлж вакцинийг 10 жил бус харин 12 сарын дотор зах зээлд гаргах, шаардлагатай санхүүжилтийг шийдэхээр яарч байсантай холбоотой. Ингэж яарч байгаа нь Дональд Трамптай холбоотой гээд гэнэт бурах нь хаашаа юм. Гэхдээ америкийн “Deep State”: Military-Industrial Complex нь Хилари Клинтоноор дамжуулаад Сири улсыг хэрхэн хуйхлах байсныг, СOVAX -ыг америкчууд яаж дэмжих байсныг хэн мэдлээ? Ер нь үүнээс өөр юу ч төлөвлөсөн байсан юм? “Konservativ Hardliner” хочтой америкийн гадаад бодлогод нэр хүндтэй John McCain 2017 оны 1-р сард Давосын чуулганд Билл Гейтсийн өмнө тавьсан илтгэлээ “Дэлхийд бий болгосон тогтолцоо маань нурж унахыг би зөвшөөрөхгүй” гэж цуурайтуулахад нь цугласан олон үзэгчид, засгийн газрын төлөөлөгчид, цэргийн өндөр албан тушаалтнууд нижигнэтэл алга ташиж байсан нь нэг юм бодогдуулдаг юм…

2020 оны 1-р сард болсон Давос дахь уулзалтын сүүлийн өдрүүдээс эхлэн Корона вирусын аюулын талаар хэвлэлээр шуугиж эхэлжээ. Schreyer -ийн гайхдаг зүйл нь аль 1-р сарын 24-нд дэлхийн хэвлэлийн оргилын нэг “New York Times” шинэ цар тахал гарч байгаа тухай, үүнээс болж Дэлхийн эдийн засаг эрсдэлд орох мэтээр сүр бадруулсан хэрэг гэнэ. Гэтэл тухайн үед нь ДЭМБ “25-хан” хүн өөд болсныг зарлаж байсан гэнэ. Энэ байгууллага аль 22-нд Олон улс даяар аюулын харанга дэлдэх гээд бүтэлгүйтэж байсан…

Schreyer-г гайхшруулсан бас нэг үйл явдал нь Дэлхийн улсууд бүгд эдийн засгаа сүйрүүлэх, иргэдийн амыг барьсан хэрэг гэнэ. Уг нь улс орон бүр өөр өөрийн замаар явах болов уу гэтэл бүгд нэг зүгт харсан, анх өөр бодолтой байсан Швед зэрэг улс орон иргэдээ бодсон ухаалаг зарчмаасаа ухарч масстай нийлэх болсон зэрэг нь дарамт их өндрөөс ирснийг илтгэнэ… Дэлхийн эдийн засгийн систем нуран унах гэж байхад юун жижиг бизнесменээ бодох гэж Шведийг дээрээс нь загнасан байж болох уу?

Эрх чөлөө vs Эдийн засаг?

Германы нэртэй “Кабaрeтч (Kabarettist)” Фолкер Писперсийн (Volker Pispers) хэнтэй дайтаж байгаагаа мэдчихвэл өнөөдөр юу хийх ёстойгоо ухаарна (“Wenn der Feind bekannt ist, hat der Tag Struktur”) гэсэн мэргэн үг бий. Урлагийн кабарет төрөл нь уушын газарт хошин шогийн мэдрэмжтэй нөхөд дээдсээ шоглон нийгмээ шүүмжилдэг байсан үеэс эхтэй бөгөөд “жүжигчний” авъяас нь нийгмийн үнэн дүр төрх буюу гаж тогтолцоог энгийн бөгөөд хөгжилтэй байдлаар хүргэж байгаагаас харагддаг. Писперс Герман үзэгчдээ хошин инээдээр үргэлж чимхэж ирэхдээ банк, мөнгөний тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын систем, ардчилсан гэх улс төрийн сонгуулийн өнөөгийн дүр төрх, чөлөөт хэвлэл гэх мэт өөр хоорондоо огтхон ч ялгагдахаа байсан, энэ өндөр нэр төрөө ганцхан капиталд зориулдаг гэх мэт, цаашлаад инергийн нөөцтэй учраас африкийн улс орнууд дайны хараалд өртсөн, Герман улсыг яагаад Афганистанд хамгаалах ёстой вэ гэх мэт сэтгэл тавгүйтүүлсэн үнэнийг тайлбарлаж өгсөн хүн юм. Тэрээр гэр бүлийн шалтгаантай энгийн тайлбар хэлэн үзэгчдээ орхиж явсан боловч сэтгэлийнх нь угт 20 жил кабарет хийхэд үзэгчид нь инээхээс өөр ид шидгүй “амьтад” болохыг ойлгоод тайзнаасаа буусан мэт санагддаг. Тэрээр канцлер Ангела Меркелийг иргэдээ хорлосон юу ч хийсэн эргээд сонгогддог дархан аварга болохыг “германчууд хогоо ялгаж хаядаг шигээ канцлер Меркелийг засгийн газраасаа салган харж чаддаг ард түмэн, сонгогчид байшингаа тойрч алхахдаа үргэлж гишгэдэг бохиртоо ундууцан уурлах мөртлөө үүнийгээ өөрчлөх тухай ярихаар эрсдэл хийхгүй гээд гэдийчихдэг” гэх мэтээр шоглож байсан сэхээтэн ажээ. Канцлер Меркель Билл Гейтсийн санаачилсан вакциний төлөвлөгөөг Европын холбоо болоод Германд хэрэгжүүлэх ажилд хэрхэн эртнээс нэгдсэнийг Уншигч Авгай хэдийнэ багцаалдах болсон тул яагаад өнөөдөр Германд өрнөөд байгаа PCR-Test-ийг хүчээр авах ажиллагаа, Маск зүүлгэх хэнээрхэл, цаашлаад вакцин хийхийг эсэргүүцсэн хөдөлгөөн амжилтад хүрэхгүй байгаа тайлбарыг энд хийхийг хүссэнгүй.

Дэлхийн иргэд өөрийнх нь дайсан хэн болохыг мэдэх шаардлагатай. Та хэнтэй дайтаад байгаагаа мэдэхгүй, харин Таны дайсан Таныг хэн болохыг мэддэг, Таны эсрэг тэмцэл явуулсаар байгааг огт тоохгүй суух нь зөв гэж үү?

Автомашины үйлдвэрлэгч, америкийн Ford Motor компанийг үүсгэн байгуулагч Henry Ford -ийн “Банкны болоод Мөнгөний системийг иргэд ойлгодоггүй нь сайн хэрэг, эс бөгөөс маргааш өглөөтэй уралдан хувьсгал гарах байсан юм” гэсэн алдартай эшлэлийг Та урьд нь сонсч байв уу? Америкийн бизнесмен Warren Buffett -ийн харамсч хэлсэн гэдэг “Одоо (хуучны хэллэгээр ангийн тэмцэл нэртэй) дайн өрнөж байна. Гэхдээ манай талынхан ялна” гэсэн үг Танд юу бодогдуулдаг вэ?

Алдартуудын үгний учрыг олохын тулд “дэлхий хавтгай болсон” (Thomas Friedman: The World is Flat, 1995), дэлхийд чөлөөт зах зээл байх ёстой, аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэх мэт тунхаг болсон үгс иргэдэд огт хэрэггүй, харин ч нөхцөл байдлыг нь дордуулах хоосон үгс биш биз гэсэн эргэлзээ үүсэх боллоо. Өнөөдөр үйлдвэрлэх үйл явцаас эхлээд үйлдвэрлэлийг санхүүжүүлэгч банк хүртэл өрсөлдөөний хуульд захирагддаг, үр дүнд нь энэхүү чөлөөт нийгэмд амьдарч байгаа иргэд хожино гэсэн сургаалийг бодит байдлаас хол зүйл болохыг (“Utopie”) макро эдийн засгийн эрдэмтэд ярьж байна.

Жишээлбэл, германы эдийн засагч Norbert Häring “Таны мэдэхийг хүсдэг, гэхдээ ухаарах шаардлагагүй зүйлс” гэсэн тодруулгатай “Зах зээл ба Эрх мэдэл” номдоо Зах зээл дээр бүгд ижил мэдээллээр хангагддаг бөгөөд зээл авах боломжтой хүнд зээл олгодог, хүүгийн хэмжээ нь эх үүсвэр болоод эргэн төлөгдөхгүй хөндлөнгийн эрсдэлээс хамаарч тогтоодог гэдэг боловч бодит амьдрал дээр санхүүжилтийн энэ зах зээл хамгийн тэгш бус зах зээлийн нэг гэж бичжээ. Ингэж бичсэн Dr. Häring -ийг Германы болоод Европын холбооны эдийн засагт ажиглан дүгнэлт хийгээ биз хэмээж болохгүй. Учир нь Монгол улсад ч түүний дүгнэлтийг батлах зүйл олон. Тухайлбал,

Орон сууцны зээл авч байгаа иргэд орон сууцаа даатгуулах үүргийг банкны өмнө хүлээдэг, жил бүр төлбөрийг нь өөрсдөө төлдөг болсон. Тэд хөшүүргийн бага талд нь зогсдог, хүчгүй иргэн учраас ийм зүйлийг хийдэг. Даатгуулсны буруу юунд байна гэж үү?

20 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлт хийхдээ даатгалын төлбөрийг давхар төлж явсан иргэн даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөрийг өөрөө биш банкинд төлөх практикт хэн хожих вэ? Зээлдэгч нь орон сууц ч үгүй, нөхөн төлбөр ч үгүй үлдэх шударга бус энэ тогтолцоог банкны хамтын хүчнээс өөрөөр тайлбарлах боломжгүй. Хэрвээ Та зээлийн гэрээний энэ заалтыг эсэргүүцэн шүүхэдвэл Банкны зүгээс зөвхөн энэ заалтыг хүчингүй болгохыг бүх хүчээрээ хичээх нь гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус болох, үүнийг дагаад барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болох үр дагавараас айсан хэрэг билээ.

Dr. Häring -ийн номыг уншаад “Эдийн засгийн номнуудад санхүүгийн секторыг үйлдвэрлэлийн механизмд тосолгоо хийсэн маягтай, өөрт нь унацгүй боловч санхүүгийн эх үүсвэрийг хамгийн үр дүнтэй ашиглахад санаа тавьдаг зохицуулагч хүч мэтээр бичдэг нь төөрөгдөл бөгөөд түүхийн судалгаанаас харахад мөнгөний урсгалыг захирдаг хүн үндэстний эдийн засаг болоод нийгмийн хөгжилд нөлөөлсөөр ирсэн байна (13–14-р тал)” гэдэг үгэнд итгэхээс арга байсангүй. “Үндэстний мөнгөн тэмдэгтийг нь хянах эрхийг надад өгвөл хэн хууль батлах нь надад падгүй” (Amschel Meyer Rothschild) гэсэн алдартай эшлэлээр энэ санааг илтгэдэг ажээ.

Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэмд жинхэнэ эрх чөлөөний ойлголт өнгөцхөн, хямдхан болсны учрыг гадаад улсаас хуулбарласан эдийн засгийн буюу мөнгөний системээр тайлбарлах ёстой болж байна. Заримдаа үүнд өнгөцхөн тайлбар өгөөд ам хаах тохиолдол байдаг. Гэхдээ жинхэнэ эх орноо боддог хүн үүний гарцыг хайсаар байх ёстой! Магадгүй Корона вирусын ард дэлхийн улсуудын боловсруулж буй цахим мөнгөний систем нэг удаагийн боломжийг өгч байна уу?

… үргэлжлэлийг удахгүй!

--

--

Nyambaatar Erdenejargal
Nyambaatar Erdenejargal

Written by Nyambaatar Erdenejargal

Эрх зүйч (Diplom Jurist Universität Regensburg, Germany)

No responses yet