Корона вирусыг улс төрийн зэвсэг болгосон уу?
Өнөөдөр дэлхийн гэсэн тодотголтой хувийн байгууллагууд хүн төрөлхтний хувь заяаг шийдэхээр амбицлах болжээ. Үүнд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, ДЭМБ-ыг нэрлэж болно. Цаашлаад дэлхийд эпидеми гарахаас урьдчилан сэргийлэх ажилд инноваци авчрах эвсэл болох CEPI, түүнчлэн Ковид19-ийн вакциныг дэлхийн 7 тэрбум хүнд хийх зорилготой аварга байгууллага болох COVAX зэргийг нэрлэж болно.
ДЭМБ нь өдгөө нийт санхүүжилтийн 80 хувийг хандиваар бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Хандивлагч улс орнууд эм, вакцин зэргийг үйлдвэрлэж дэлхийн хэмжээнд борлуулдаг аварга компаниуддаа борлуулалтын зах зээлийг нээж өгөхийн төлөө мөнгөө зорилго заан „сайн үйлсийн төлөө” хандивладаг. 2018–2019 оны байдлаар АНУ нь өргөсөн хандиваараа 1, “Билл & Мелинда Гейтсийн Сан” 2, Вакцин үйлдвэрлэгч “Gavi нэгдэл” 3, Их Британи 4, Герман 5-д тус тус жагсаж байв. Вакцины ууган нэгдэл Gavi-аас эхлээд SEPI, COVAX гээд бүхий л байгууллагад Билл Гейтс оролцохгүй үлдсэн удаагүй.
Хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө ажиллах эрхийг ингэхэд хэн хэний өмнөөс эдгээр байгууллагад олгочихов? Ард түмний амьдралыг сайжруулна гэж харайдаг харалган улс төрчдийг хүртэл ардчилсан сонгуулиар гаргаж ирдэггүй бил үү? Гэтэл зөвхөн мөнгөний хэмжээгээр өөрсдийгөө дэлхийн элит гэж дүгнэсэн цөөнхи нь компьютерийн үйлдлийн систем зохиосон тэрбумтантай нийлээд Та бидний хувь заяаг шийдэхдээ тулчихсан байдаг. Энэ юу болж байна ер нь?
Гегелийн философиор бол дэлхийн түүх гэдэг нь сэтгэлгээний түүх, оюун санаа өөрөө өөрийгөө танин мэдэх процесс гэдэг. Хүн хүүхэд ахуйгаасаа өөрийгөө, насанд хүрч гэр бүлээ, боловсрон гэгээрээд улс гүрэн, философи, урлаг, шашныг танин мэдэх диалектикийн хөгжилд орон эцэстээ туйлын оюун санаа болохоо ойлгодог гэдэг. Морьтой дүүхэлзэх Наполеоныг харсан Философич „морь унасан Дэлхийн оюун санаа“ гэж дуу алдаж байсан гэдэг. „Бид Та бүхэндээ зориулж гэж ярьж чадаж байгаа“ Билл Гейтсийг харахаар энэ үг санаанд буух боллоо. Вакцины салбарт бид ийнхүү defacto хаан эзэнтэй болчихов уу? Цаашлаад, Дэлхийн эдийн засгийн чуулган дээр уулздаг шилдэг 1000 бизнесмен болон төр засгийн тэргүүнүүдийг Английн философич Хоббсын “Левиафан(тай)” зүйрлүүлмээр болжээ. Левиафан гэдэг нь домогт гардаг хүчтэн юм. Левиафан болсон лидерүүд маань дэлхийн эдийн засаг, мөнгө, банкны системийг өөрчлөхөөр “Great Reset” товчлуурыг дарахаар айсуй. Цар тахлаас айсан бидэнд үүнийг анзаарах сөхөө даан ч алга.
Яагаад Үндсэн хуульт улсууд өнөөдөр ийм байдалд оров? Үндсэн хууль маань амьдралаас хол, мөнгөний хуваарилалтын шударга бус тогтолцоог хөндөлгүй, харин үзэл бодлоо чөлөөтэй „гонгинох“, жижигхэн улс төрч мэтийг авч хаях зориулалттай „жагсаал цуглаан хийх эрх“ мэтээр хязгаарлагддаг нь бид өнөөдөр туйлын оюун санаандаа хүрэх нь байтугай цөөнхийн Левиафанд боолчлогдоход хүрчээ. Германы эдийн засагч Норберт Херингийн „түүхийн судалгаанаас харахад, мөнгөний урсгалыг захирдаг хүн үндэстний эдийн засаг болоод нийгмийн хөгжлийг атгасаар иржээ гэсэн дүгнэлт, Амшель Ротшилдийн “Үндэстний мөнгөн тэмдэгтийг нь хянах эрхийг өгвөл хэн хууль батлах нь надад падгүй” гэсэн алдартай афоризм одоо л орой руу сэнгэнэх мэт. Санхүүгийн зах зээлээр дамжуулаад мөнгөний урсгалыг захирдаг Дэлхийн Левиафан нурж унах байдалд ирсэн учраас түүнийг аврахаар хийж буй арга хэмжээний эсрэг Та бид өнөөдөр юу ч хийгээд нэмэргүй боллоо. Эмчилж байгаа нэрээр эрлэгт хөтлөдөг эрүүл мэндийн систем, хангалуун амьдралын төлөө хөдөлмөрлүүлэх нэрээр шулдаг эдийн засаг дэлхийд бий болсноос болж системийн дотор махийтал зүтгэдэг иргэд энэ гаж тогтолцоонд боол болсноо мэдэхгүй байх нь аргагүй. Систем дотроо зүтгэдэг тул гаднаас харж, төсөөлөхөө яахин мэдэх билээ? Цөөнхийн аварга Левиафан нь далдаас Үндсэн хуульт Левиафанаа удирддаг, үгнээс нь зөрвөл залгидаг болохыг бидний үлгэр жишээ болгон дууриадаг Герман улсын Ерөнхийлөгч асан Хорст Кейлер, Кристиан Вульф нарын хувь заяа гэрчилнэ. Иймээс шударга бус мөнгөний системээ цахим мөнгөөр гагнан бэхлэх алсын зорилгодоо хүрэхийн тулд гэмгүй вирусээр толгой эргүүлж, хэрэггүй вакцинаар бүгдийг нь тарих аюул нүүрлэснийг анхааруулан, ниргэхээс нь өмнө амжиж хашгирахаар энэ нийтлэлийг бичсэн юм.
Мюнхений аюулгүй байдлын конференц, 2017 оны 2-р сар
Мюнхений аюулгүй байдлын конференцийг Германчууд жил бүрийн 2-р сард Дэлхийн эдийн засгийн форумыг залгуулаад зохион байгуулдаг ба энэ арга хэмжээний оролцогчид нь зөвхөн засгийн буюу төрийн тэргүүнээр хязгаарлагдахгүй. Дэлхийд глобаль хэмжээний бизнес босгож ирсэн Билл Гейтс, Марк Цукерберг нарын хүмүүсийг урин оролцуулна. Энэ нь ч үр ашгаа өгсөн нь Билл Гейтс хүн төрөлхтөнд учирч болох вирусын гаралтай цар тахлын үед авах арга хэмжээний бэлтгэл болох сургуулилтуудыг зохион байгуулахаар уриалснаас, түүний төлөвлөгөөг дэмжих шаардлагатайг дэлхийн улс төрчид ухаарснаас харагддаг. Ийнхүү 2018 оны 5-р сард „Clade X“, 2019 оны 10-р сард „Event 201“ сургуулилтуудыг тус тус хийжээ. Билл Гейтсийн саналыг улс төрчид хүлээж авахад бэлэн байсныг геостратегийн нөхцөл байдал илтгэдэг. Жишээлбэл, 2017 оноос ажлаа эхэлсэн шинэ Ерөнхийлөгч Трамп дайн хийхгүй нь тодорхой болсон нь дайтаж мөнгө олох уламжлал тасрахад хүрч хохирол уджээ. Иймээс америкийн гадаад бодлогыг дайнаар тодорхойлдог Жон МекКейн нь энэ конференц дээр Билл Гейтсийн өмнөхөн тавьсан илтгэлдээ, “Дэлхийд бий болгосон тогтолцоо маань нурж унахыг би зөвшөөрөхгүй” гэж цуурайтуулж, үүнд нь цугласан олон, засгийн газрын төлөөлөгчид, цэргийн өндөр албан тушаалтнууд нижигнэтэл алга ташиж байв.
„Clade X“ (2018.05.15) ба „Event 201 (2019.10.)“ Сургуулилтууд
Билл Гейтс вирусын аюулаас хамгаалах сургуулилтыг сурталчлан дэмжлэг олсны дараагаар Жон Хопкинсийн их сургуулийн дэргэд байгуулсан институтээрээ дамжуулан амжилттай зохион байгуулахын зэрэгцээ Германы BioNTech нэртэй, сүүлд нь Германы засгийн газрын хөрөнгө оруулалт авч томорсон, судалгааны жижигхэн компанийг америкийн Pfizer гэх, өөрийн хөрөнгө оруулалттай компанитай холбох зэрэг ажлыг амжуулсан гавшгай нэгэн юм. Германы компанийг дэмжих замаар Канцлерыг нь гартаа оруулна гэдэг бол өөртөө итгэлтэй левиафан хүний онцлог билээ.
Вашингтон хотноо хийсэн Клейд-Икс сургуулилтад албаны хүмүүсийн оролцоо их байсан бол Ивент-201 сургуулилтад ихэвчлэн засгийн газрын бус секторынхон давамгайлсан нь төр засгийн удирдагч нарт нэгэн мессеж өгсөн хэрэг болов. Энэ нь биологийн зэвсгийн аюулд Билл Гейтс нарын нөхдүүдээс татгалзах аргагүй болсон тухай буюу дэлхийн удирдлага яваандаа хэний гарт шилжихийг зөгнөсөн хэрэг юм. Клейд-Иксийн зохиолын үйл явдлын төгсгөлд Билл Гейтсийн BioNTech компанийн гаргаж авсан вакцинаар хүн төрөлхтнийг аварч байгааг өгүүлжээ. Тухайлбал, “… Синтетик биологт гарч буй хамгийн сүүлийн үеийн үр дүнгээс харахад … үр нөлөө сайтай эм, вакциныг богино хугацаанд гаргаж авах боломжтой. Үр нөлөө сайтай урьдчилан сэргийлэх арга замыг тэс өөр өнцгөөс харж, хөгжүүлж болох бөгөөд үүнийг өөрийгөө сайжруулан зохицох чадвартай mRNA -вакцины амжилт харуулаад байна … шаардлагатай үед үүнийг богино хугацаанд гаргаж авч болно … Олон газар зэрэг хийх замаар их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой …”
Ивент-201 сургуулилтыг дэлхийн эмийн үйлдвэрлэлийн дархан аваргуудын нэг болох Жонсон & Жонсон компани, Нэгдсэн үндэстний байгууллагын сан, UPS Тээврийн компанийн байгуулсан сан, Америкийн ба Хятадын халдварт өвчнөөс хамгаалах газрын төлөөлөл, Aвстрали ба Шинэ Зеландын банкны холбоо, Билл Гейтсийн сан, Жон Хопкинсын их сургууль гэх мэт бүрэлдэхүүнтэй хийсэн нь вакцин үйлдвэрлэхэд санхүүжилтийг, тээвэртэй нь хэрхэн цогцоор нь шийдэх, хадгалах нөхцөл, тахал гарсан газар хүргэх зэргийг нэг дор ярилцан, мэдэхгүй зүйлээ тодруулан шийдэл хайх зорилготой байжээ. Вакцины технологи бэлэн, үйлдвэрлэх болон тээвэрлэх, хадгалах асуудлыг хэлэлцэн тогтсон, Коваксаар дамжуулаад тараах гэх мэт бүх зүйлийг ийнхүү чамбай бэлтгэснээс хойш 2-хон сарын дараа Корона вирус Хятадын Ухань хотод илэрчээ…
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, 2020 оны 1-р сар
Дэлхийн хэмжээний асуудлыг хэлэлцэхэд төр засгийн тэргүүнүүдийн санаачилга шийдвэрийг хүлээлгүй, харин санаачилгыг гартаа авдаг нь шилдэг 1000 бизнесменүүдийн элит болсон цөөнхи буюу 100 нь, магадгүй 10 нь шийдвэрээ “танилцуулах”, үүнийг нь дэлхийн улс төрчид анхаарах учиртай байдгаас харагддаг. Хэрвээ тийм биш бол, ямар зорилгоор 2, 3 долоо хоногийн зайтай бизнесменүүд улс төрчидтэй эргэн уулзах билээ? Уулзалтын үеэр улс үндэстний хэмжээнд “учрах бэрхшээлийг арилгах“ глобаль төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх учиртай тул яана гэхэв. Корона вирусын цар тахлын хувьд улс орны “хариуцсан” ажил нь онцгой байдал зарлах, үндсэн хуулиар олгосон эрхийг хязгаарлах, “үймээн самуунаас сэргийлэх”, эрүүл мэндийг нь хамгаалахын төлөө вакцинд хүчээр хамруулах хууль батлах явдлыг багтаах зэргээр төсөөлж болно. Мэдээж иймэрхүү нарийн, “удирдагч нарын” эрх хэмжээний асуудал руу бизнесменүүд орж “жижигрэхгүй” зөвхөн санаа өгөх маягаар дурсаад өнгөрнө. Тэд өөрсдийн том тайзан дээр том асуудлыг л хөндөнө. Жишээлбэл, ер нь “Lock Down” буюу тэг зогсолт хийх үү, үгүй юу гэх мэт.
Хятадын Уханьд корона вирусын тухай дөнгөж дуулдаад „25-хан“ хүн нас бараад байтал 2020 оны 1-р сарын 24-нөөс эхлэн Давосын чуулганыхан цар тахал гарлаа гээд сэвж эхэлсэн юм. Герман, Франц, Энэтхэг гээд улсууд бөөн мөнгө гаргаад СЕПИ, Ковакс зэрэг байгууллагад хөрөнгө оруулчихаад ямар нэг зүйл сонсогдохыг чих тавин чагнаж суусан юм болов уу? Энэ үеэр хаа байсан далайн чинадад дэлхийн сонинуудын ноён оргилуудын нэг „Нью Иорк Таймс“ эдийн засаг элгээрээ хэвтэх аюултай болсныг „зөгнөн“ бичиж байсан нь гайхал төрүүлдэг юм. Америкийн Ерөнхийлөгч асан Ж. Кеннедигийн „улс төрд санамсаргүй тохиолдох зүйл гэж үгүй“ гэсэг үг байдгийг бодолцоод ингэж ярих болов. Анаж байсан мэт, сургаар сандралдаад аль 1-р сарын 22-нд Коронаг цар тахал болгох гээд ДЭМБ зүтгээд бүтэлгүйтэж байсан нь түүх болон үлджээ. Удалгүй „аймшигт“ цар тахлын тухай мэдээ, коронагаар амиа алдсан гэх хуурамч сенсаци дэлхийгээр тарснаас болж эрүүлээр сэтгэх ухаан айдсын сэтгэл зүйгээр солигдсон билээ.
Цар тахлын онцгой үед эдийн засагт авсан тусгай арга хэмжээ
Корона вирус өөрчлөгдөөгүй хэлбэрээр урьд өмнө байсан ч яагаад өнөөдөр ингэж мода болсон хэрэг вэ? Үүнд эцсийн тайлбарыг таамгийн төвшинд ярихаас аргагүй. Хятад, Оросын геостратегээс гадна Европын холбооны гишүүн улсуудын эдийн засгийн хөгжлийн ялгааг зохицуулах арга замыг хатуу валют евро нь хааснаас бол удахгүй уг валютын хэрэглээ үгүйрч, гишүүдийн нэгдмэл байдал задрах аюул өдгөө нүүрлэжээ. Түүнчлэн америкийн эдийн засгийн бие даасан салбар болох санхүүгийн зах зээлийн өргөө „нурах“ эрсдэл бодитой болсон гэх мэт тайлбарыг өнөөгийн эрдэмтэд хийж байна. Зохиогчийн хувьд Цицерон нарын алдарт итгэгчдийн „Хэнд ашигтай байж болох“ („Cui Bono?“) тухай эргэцүүлсний эцэст дэлхийд өнөөдөр ультра баян гэсэн нэр зүүх болсон цөөнхийн Левиафан нь улс төрийн коронагийн эцэг гэж дүгнэсэн билээ.
2019 оны 9-р сард америкийн үнэт цаасны Уол Стрит зах зээл дээр нэр нь одоо хүртэл тодорхойгүй нэгэн том банк дампуурах эрсдэлд ормогц америкийн „Төв банк“ FED мөнгө нийлүүлэх яаралтай арга хэмжээ авснаас хойш 2020 оны 10-р сар хүртэл хугацаанд 9 их наяд гаран долларыг хүүгүй шахам нийлүүлжээ. 2008 оны 11-р сараас 2014 оны 10-р сар хүртэл 6 жилийн хугацаанд 800 тэрбум долларыг „дөнгөж“ 4,5 их наяд болтол нь хэвлэж байсан явдлыг Уншигч маань мэдэх үү? Байдал эвгүй болсныг АНУ нь 2020 оны 6-р сард буюу 30-хан хоногийн дотор 200 жилийн түүхэнд байгаагүй хэмжээгээр өр тавьж харуулсан юм. Өр тавих хэмээсэн нь АНУ нь хүү нэмж өгөх нөхцөлтэй өрийн бичиг буюу бондыг нэмэн гаргадаг, FED банк хэвлэсэн мөнгөөрөө үүнийг хөрөнгө оруулалтын банкнуудаас барьцаалан авч хариуд нь зээл өгдгийг хэлсэн хэрэг. Өөр нэгэн рекорд бол өнөөдөр дэлхийд эргэж буй нийт долларын 22 хувийг 2020 оны 1-р сараас хойш хэвлэсэн явдал болно. Ийм тоог ярихад харьцуулах баримжаа авах нь зүйтэй учраас Германы эдийн засагч, брокер Дирк Мюллерийн “Бүх цаг үеийн хамгийн эвгүй эдийн засгийн хямралын ангалын ирмэг дээр дэлхий ирсэн нь” тодруулга бүхий “Хүчитний нүргээн” номонд бичсэн харьцуулалтаас эшлэв:
“… Та дэлхийн нийт төмрийн үйлдвэрлэлийг 800 тэрбум ам доллароор худалдан авч дөнгөнө.
Та Германы хөрөнгийн биржэд хувьцаа нь арилжаалагддаг бүх компанийг 1,2 их наяд ам доллароор худалдан авч дийлнэ. Үүгээр Та SAP буюу програм хангамжийн үйлдвэрлэгч концернээс эхлээд BASF нэртэй дэлхийн хамгийн том химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч концерн, цаашлаад Фолксваген автомашин үйлдвэрлэгчийн 100 хувийг эзэмших болно.
Та Америкийн хөрөнгийн биржийн Dow Jones индекст бүртгэлтэй бүх компанийг Apple, Microsoft, McDonalds концернуудын хамтаар 5 их наяд ам доллараар худалдаж авч болно.
Дэлхий даяар арилжаалагдаж байгаа, эдийн засгийн өргөө болсон бондын арилжааны зах зээлд 150 гаруй их наяд ам доллар эргэлдэж байна…
… Ийм учраас би (Мюллер) дэлхийн бондны зах зээлийг бүхэлд нь »Бүх хямралын их эцэг« гэж нэрлэх болсон билээ…”
Энгийн борчуудын дундаас поп дуугаараа танигдан сонгогдог хууль ёсны гэнэн Левиафан маань санхүү болоод мөнгөний зах зээлийг мэдэхгүйн харгайгаар ард нь том Левиафан өсч өндийж байгааг анзаарахгүйгээс гадна цаг хугацааны явцад бяцхан хөрөнгөжиж, зөөлөн суудалдаа шигдэн бодол нь өөрчлөгдөөд далд Левиафаны хаяж өгсөн “шүүх авилгажсан, шударга биш” гэх мэт бэсрэгхэн сенсациар голдуу хооллох болжээ. Тэгээд ч зогсохгүй, жинхэнэ асуудлыг мэргэжилтнүүдэд даатган нүдээ анин суусаар. Тэдэнд гадаадад төгссөн залуус үйлчлэн үнэтэй чамин зүйлд нь хууртан нахилзах болсонд нь харуусмаар. Өвөг дээдэс нь үе улиран тухалж ирсэн сиймхий гэртээ дургүй, 40 ч хүрээгүй тэдгээр залууст хамаг юмаа даатгавал нэг л өдөр хотонд байгаа цөөн хонь ямааны тоо ирэх жил өсөх буюу багасна гэдэгт мөрийцдөг, энэ мөрийг нь даатгадаг санхүүгийн тогтолцоо энэ оронд хүчээ авсан байх вий! Мөрий тавьсан хүн алдахгүйн тулд юу эсийг хийх билээ…
Энэ алсын замд бид аль хэдийнэ гарсныг Биткойн гэдэг инергийг ховх сордог „хэдэн тоонууд“* худалдаж аван үндэстнээрээ хөрөнгө оруулах гэх мэтийн урианд итгэдэг болсныг харуулна. Чадаж байгаа зүйлд арга байхгүй буюу эдийн засгийн эрх чөлөөний онолыг санаарай гэж үү? Уучлаарай, Их гүрний том ахыг дагаж ангал дээгүүр харайхаасаа өмнө өлгийнөөсөө дөнгөж сугарсан балчир хүүхэд гэдгээ санах хэрэгтэй! Одоо бүрэлдэж эхэлсэн энэ улсын далд эзэн, цөөнхийн Левиафаныг яая гэж байхад юун харийн Левиафаныг нэмж тэжээх! Ингэж бодож бухимдангуй суутал, Корона вирусээр гэнэдүүлээд харийн Дарангуйлагч хаалга саваад ороод ирдэг байжээ. Угаасаа байсан вирусыг дайсан болгож ашиглана чинээ санасангүй!
2020.12.21 Эрдэнэжаргалын Нямбаатар
Нийтлэлийн эхийг баримтуудын хамт зохиогчийн энэхүү блог дахь
нийтлэлүүдээс уншина уу!
*Энэ нийтлэлийг бичиж байх үедээ Биткойны нарийн мөн чанарыг ухаарч ойлгоогүй байснаа залруулж байна. Биткойныг худалдаж авах нь санхүүгийн цунамигаас Таныг аврах номер 1 сонголт гэдгийг ойлгож авснаа сануулъя! Энд бичсэн агуулгыг иймээс Биткойныг биш харин биткойны дериватын бизнест дургүйцсэн бичсэн хэмээн мэргэн ухаанаар эргэцүүлж, өөрийн судалгаагаар баяжуулан хүлээж авахыг хүсье!